ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Chingeltei 2015 ок

Жил бүрийн тавдугаар сарын 18-нд Олон улсын музейн өдөр тохиодог.  150 орныг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын музейн холбооны санаачлагаар 1978 оноос энэ өдрийг тэмдэглэх болжээ. Манай улс 2003 оноос  энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил тус өдрийг “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдэв дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Чингэлтэй дүүрэгт  Үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн  музей үйл ажиллагаа явуулдаг. Музей нь нийгмийг хөгжүүлж, олон нийтэд хандсанаар нийгэм соёлын өөрчлөлтийг тусгаж байнга өөрчлөгдөн хувьсаж буй дэлхийн үндэстэн ястны харилцан ойлголцолд чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.  Монголын музейн салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдадаа Олон улсын музейн өдрийн мэнд дэвшүүлье.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

 

za-1

za-2

Chingeltei 2015 ок

Leave a Reply

  • Facebook