ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ ШАГНАЖ, УРАМШУУЛЛАА

IMG_9486

Чингэлтэй дүүргийн татвар төлөгч  шилдэг аж ахуйн нэгж, иргэдэд  шагнал гардуулах арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат,  Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, дүүргийн Татварын хэлтсийн дарга Ж.Эрдэнэбилэг нар оролцлоо.

Шилдэг татвар төлөгч байгууллагаар “Эс эй ди”, “Усны эрчим” ХХК, “Ти энд жи”, “Киберком”,“Цэ энд цэ”, “Метал импекс” компаниуд шалгарч Чингэлтэй дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөл хүртэв.  Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр “Нүхт тур”, “Хүннү ресурс”, “Натурфрейндли”,, “Очир ундраа”, “Номинфүүдс”шалгарч Гааль ,татварын албаны дээд шагнал Цом, Батламж гардлаа.

IMG_9492

Мөн “Татвар төлөгч танд баярлалаа” зохион бичлэгийн уралдааны 1дүгээр байранд 57 дугаар сургуулийн 11а ангийн сурагч О.Мөнгөнсувд, 2 дугаар байранд 49- дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Б.Өсөх-Эрдэнэ, 3 дугаар байранд 49 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Ш.Тамир нар шалгарав. Гар зургийн уралдааны тэргүүн байранд 117дугаар сургуулийн 12б ангийн сурагч Г.Батбаяр, 2 дугаар байранд 72 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Т.Зоригт, 3 дугаар байранд 117 дугаар сургуулийн 2б ангийн сурагч н.Алдархишиг шалгарч, шагнал авлаа.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

IMG_9498

IMG_9526

IMG_9520

Leave a Reply

  • Facebook