ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ҮҮРГИЙН БИЕЛЭЛТТЭЙ ТАНИЛЦАНА

bi-10

Чингэлтэй дүүргийн   Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаалах нийгэмлэг, хороодын Ажлын албаны хамтарсан ажлын хэсгээс дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, үүргийн биелэлттэй  танилцана.

 2016 оны 05 дугаар сарын 20-иос 06  дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжлэх шалгалтын зорилго нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн  2014 оны 07 тоот тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”, стандартыг хэрэгжүүлэх, ахуйн үйлчилгээ  эрхлэгчдийг бүрэн хамарсан мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, иргэдэд нээлттэй болгох цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, дүгнэлт гаргахад оршиж байгаа юм.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс

bi-02

 

Leave a Reply

  • Facebook