“1000 БҮТЭЭЛ, 1000 САНАА” ҮЗЭСГЭЛЭН ГАРЛАА

bo -1

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс санаачлан 8 төсөлт ажлыг амжилттай хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх “Цэгээр наадья” төсөлт ажлыг Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын шинэчлэл ТББ-тай хамтран 3 үе шаттай зохион байгуулж, 3000 хүүхэд, 61 багшийг хамрууллаа.

Төслийн багийнхан 2016 оны 05 дугаар сарын 18-нд үр дүнгийн баяраа хийж, эцэг олон нийтэд тайлангаа тавилаа. Тайлангийн үеэр сургуулийн өмнөх насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээгээр бүтсэн “1000 бүтээл, 1000 санаа” үзэсгэлэнг гаргаж, шилдэг 9 багш, 9 хүүхдийг шалгаруулан урамшуулав.

Тус төсөлд хамтран ажилласан Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын шинэчлэл Төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Хорлоо, ахмад багш С.Дашмаа, болон төслийн багийн арга зүйч нарт чин сэтгэлээсээ баярлалаа. Үйл ажиллагааг ТҮ8 телевизээр сурталчиллаа.

Боловсролын  хэлтэс

bo -1

 

Leave a Reply

  • Facebook