ОЛОН УЛСЫН НИСЭХ ЗАГВАРЫН ТЭМЦЭЭНД 1 ДҮГЭЭР БАЙР ЭЗЛЭВ

OL-1

ОХУ-д  “Нисэх загвар“ үүсч хөгжсөний 90 жилийн ойн нэрэмжит олон улсын нээлттэй тэмцээн 2016 оны 5 дугаар сарын 5-аас 8-ны өдрүүдэд Улан-Үд хотод зохион байгуулагдсан.

Нисэх онгоцны үйлдвэрийн дэргэдэх клубууд, дүүргүүдийн болон орон нутгийн зах хязгаарын Залуу зохион бүтээгчдийн станцуудаас нийт давхардсан тоогоор 120 шахам тамирчин оролцсон тэмцээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 8а ангийн сурагч З.Чингис дасгалжуулагч багш Ц.Бадамдорж /механикч/ F4В төрлөөр 14 хүртэлх насны ангилалд 1дүгээр байр эзэллээ.

Тэмцээнд Монгол, Буриад, Улан-үдэ, Казахстан улсын баг тамирчид оролцсон  бөгөөд тэмцээн F1АВСНG, F2АВ, F4В, F4В1/2 төрлүүдээр гурван насны /14 нас хүртлэх өсвөр үе, 18 нас хүртлэх идэрчүүд, 18 аас дээш насанд хүрэгчдийн/ ангиллаар явагдсан байна.

Боловсролын хэлтэс

 OL-1

Leave a Reply

  • Facebook