“БИД САЙН САЙХАНД ДАГУУЛНА” УРИАТАЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Чингэлтэй дүүрэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Иргэдийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Соёл урлагийн их сургууль хамтран зохион байгуулсан юм. Энэ удаагийн арга хэмжээг “Бид сайн сайханд дагуулна” уриатай зохион байгууллаа. Чингэлтэй дүүргийн хүндэт иргэд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхэд багачууд Соёл урлагийн их сургуулиас тусгаар тогтнолын талбай хүртэл баярын жагсаал хийлээ. Арга хэмжээний үеэр Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулсан “Бид бүгдээрээ тамирчин” төсөлд анги хамт олноороо амжилттай оролцсон хамт олонд шагналыг нь гардуулан өгсөн юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

DSC_3112DSC_3005DSC_3317DSC_3007DSC_3065DSC_2985

Leave a Reply

  • Facebook