ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНИЙХӨН НОМЫН БАЯР ОРОЛЦЛОО

no-1
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөө “Ulaanbaatar Book Fair-2016” Олон улсын номын баярт оролцов. “Номын соёлт ертөнц” ТББ-аас 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү баяр 2016 оны 05-р сарын 20, 21-нд Чингисийн талбайд боллоо. “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохиож буй номын баярт ном хэвлэлийн газрууд, зохиолч, орчуулагч, ном эрхлэн гаргагч байгууллага, хувь хүмүүс оролцож номын хойрхойтнуудтайгаа уулзан золголоо. Номд дурлагчид, шимтэн уншдаг зохиолынхоо “эзэд”-тэй уулзаж, тэдний гарын үсэг, дурсгалын үгстэй номыг худалдан авч, гэрэл зураг хамт авхуулах алтан “боломж”-той байдаг болохоор олон хүн энэхүү баярыг хүсэн хүлээдэг юм.
Хүүхдийн номын өргөө энэ баярт ирсэн зочдод товч танилцуулгаа дэлгэн хүргэж, дүүргийнхээ Соёлын төвийн авьяаслаг сурагчидтай хамтран оролцлоо. Тэд дуу, бүжиг, дуулалт жүжгээрээ мэндчилгээ дэвшүүлж, бид номын өргөөнийхөө үйл ажиллагааны талаар товч танилцуулж, байгууллагадаа оногдсон 30 минутаа чамгүй үр дүнтэй ашиглан, тодорхой хэмжээнд номын өргөөгөө сурталчиллаа.

Хүүхдийн номын өргөө

no-2

no-3

Leave a Reply

  • Facebook