ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ, УХУУЛГА СУРТАЛЧИЛГАА ХИЙВ

uhuu-1

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг хүн ам ихээр төвлөрсөн зах, худалдааны төв, гэр хорооллын гудамж талбайд зохион байгууллаа.

Нийслэлийн хэмжээнд Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино хайрхан дүүргийн ногоон бүсийн 16 газарт, 6 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 141 албан хаагч, 12 автомашинтайгаар эргүүл шалгалтыг явуулж, ногоон бүсэд нэвтэрсэн 28 автомашин 56 иргэнийг уулнаас буулган, ногоон бүсээс гаргаж, 2 зөрчил илрүүлэн газар дээр нь арилгуулж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн ногоон бүсийн орчмын шар өвс шатааж ой, хээрийн түймэр гаргаж болзошгүй 102 айл өрх, 600 гаруй иргэнд ухуулга, сурталчилгаа хийж, 3450 ширхэг галын түймэр, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх талаарх материал, 785 ширхэг шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх хуулдаг наалтыг тарааж ажилласан байна.
Онцгой байдлын  хэлтэс

uhuu-2

uhuu-3

 

Leave a Reply

  • Facebook