540 ХҮҮХДИЙН ХӨГЖИМТ, ХӨДӨЛГӨӨНТ ДАСГАЛЫН ҮЗҮҮЛБЭР БОЛОВ

TALA-02

Чингэлтэй дүүргийн цэцэрлэгүүд сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүүхэд бүрийг өөрийн онцлог, давуу талаар нь хөгжүүлж, сургалтын үйл ажиллагаан дахь эцэг эх, олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, багш нарын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжиж туслах зорилгоор “Бид бүгдээрээ тамирчин” төсөлт ажлыг 2015-2016 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн.

Төслийн шилдэг 32 баг шалгарсан бөгөөд шилдгийн шилдэг 9 номинацийн 9 бүлгийн 540 хүүхэд 2016 оны 05 дугаар сарын 22-нд Чингэлтэй дүүргийн иргэдийн “Бид сайн сайханд дагуулна” өдөрлөгийн үйл ажиллагааны үеэр Тусгаар тогтнолын талбайд “Зургийн хичээл” хөгжимт, хөдөлгөөнт дасгалын үзүүлбэрийг хамтдаа, нэгэн зэрэг хийж үзэгчдэд бэлэг барьлаа.

Боловсролын хэлтэс

IMG_0019

IMG_0051

IMG_0049

IMG_0058

IMG_0075

Leave a Reply

  • Facebook