174 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН НЭМЭЛТ БҮЛГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

barilga

Чингэлтэй дүүргээс сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх хүрээнд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь цэцэрлэгийн НЭМЭЛТ БҮЛЭГ байгуулах зорилтот төсөл юм. Энэ хүрээнд 2015 онд 43 дугаар цэцэрлэгт  2 нэмэлт бүлгийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, ашиглалтад хүлээн авч үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

2016 онд 3-5 цэцэрлэгт “НЭМЭЛТ БҮЛЭГ”-ийн барилга барихаар орон нутгийн түвшинд төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэн, байршлыг тогтоон, хуулийн хүрээнд худалдан авах ажиллагааг явуулснаар 17 дугаар хорооны 174 дүгээр цэцэрлэгийн нэмэлт бүлгийн барилгын ажил эхлээд байна. Ингэснээр тус цэцэрлэгт 2016-2017 оны хичээлийн жилд шинээр 100 хүртэлх хүүхэд хүмүүжих боломжтой боллоо.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийг түшиглэн 2016-2017 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй 5 настай хүүхдүүдийг сургуульд бэлтгэх зорилготой “НЭГ ГАРАА-ТЭГШ БОЛОМЖ” төслийг хэрэгжүүлж, 5 настай хүүхүүдээ 100  хувь цэцэрлэгт хамрууллаа.

Боловсролын хэлтэс

barilga

 

Leave a Reply

  • Facebook