“МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭСЭН ИРЭЭДҮЙ”

TA-02

Чингэлтэй дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, сурагчдын хамтарсан “Мөрөөдлөөр жигүүрлэсэн ирээдүй” тайлант өдөрлөгийг  Хүүхдийн урлан бүтээх төвд зохион байгуулагдлаа.

2015-2016 оны хичээлийн жилд тус төв нь 10-аас 35 хүртэлх насны нийт 200 гаруй хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулсан бөгөөд зөвхөн боловсрол нөхөн олгоод зогсохгүй тэдний хөгжил төлөвшилд чиглэсэн цогц бодлого хэрэгжүүлснээ энэхүү үйл ажиллагаагаараа эцэг эх, олон нийт, хамтран ажилладаг байууллагууддаа тайлагналаа. Цахилгаан хөгжим, ардын хөгжим, ардын бүжиг, спортын гимнастикийн дугуйлангуудыг хичээллүүлэхийн зэрэгцээ “Өсвөрийн хөгжлийн клуб”, “Топ өсвөр үе” зэрэг сайн дурын клубуудыг байгуулж, хүүхэд нэг бүрийн өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай, харилцааны соёлтой, багаар ажиллах хүсэл эрмэлзэлтэй болгон хөгжиж төлөвшихөд анхаарч ажилласан байна.

Үүний зэрэгцээ иргэдийн сурч боловсрох эрэлт хэрэгцээнд тулгуурласан амьдрах ухаан, мэдээллийн технологийн сургалтуудыг Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны Засаг даргын Ажлын албатай хамтран зохион байгуулж байна.

Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш, сурагчдын хамтарсан “Мөрөөдлөөр жигүүрлэсэн ирээдүй” тайлан тоглолтод давхардсан тоогоор 150 гаруй хүүхэд залуучууд хамрагдаж, сурсан мэдсэнээ хамт олон, найз нөхөд, эцэг эхчүүддээ харууллаа.

Боловсролын хэлтэс

 

 TA-02

Leave a Reply

  • Facebook