18 ДУГААР ХОРОО ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛАА ХИЙВ

inh-1

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэд хуваарийн дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийгдэх ажлын саналыг эрэмбэлхээр Иргэдийн Нийтийн Хурлаа хийж байна. 2016 оны 5 дугаар сарын 24-нд 18 дугаар хорооны  иргэд хурлаа  “Иргэний танхим”-даа зохион байгуулж,  хорооныхоо хөгжилд оруулах саналаа тусгууллаа.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу иргэдээс ирсэн саналыг хэлэлцэн, эрэмбэлж дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эдийн засаг, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс

inh-2

inh-3

Leave a Reply

  • Facebook