15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД КАМЕРЖУУЛАХ АЖЛЫГ ЧУХАЛЧИЛЖ БАЙНА

05-05

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал  2016 оны  5 дугаар сарын 24-нд хорооны “Иргэний танхим”-д зохион байгуулагдлаа. Хорооны зүгээс  маягтын 1800 хуудсаар иргэдээс 3270 санал авсан байна. Гудамж, талбайг камержуулах санал 504, цэвэр, бохир усны шугам тавих талаар 439, авто зам, гүүрийн өргөтгөл хийх талаар 418 өрх, шинээр авто зам тавих тухай 329 өрх, гэрэлтүүлэг тавих талаар 281 өрхийн иргэд саналаа өгчээ. Иргэдийн Нийтийн Хуралд 100 гаруй иргэн оролцож, эдгээр саналыг дахин эрэмбэлж санал асуухад камержуулах ажилд хамгийн олон санан өглөө. Мөн Засаг даргын Тамгын газарт 5  ажлын саналын материалыг бүрдүүлэн хүргүүлэхээр шийдвэрлэв.

 Захиргаа, хуулийн хэлтэс

15-1

CAM03117

 

 

Leave a Reply

  • Facebook