ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН УРЛАГИЙН НААДАМ БОЛЛОО.

um-1

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, соёл урлагаар дамжуулан нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, багаар хамтран ажиллах дадал чадварыг хэвшүүлэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урлагийн наадмыг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн Соёлын төвд зохион байгууллаа. Тус наадмыг Ардын болон орчин цагийн урлаг гэсэн 2 төрлөөр явуулав.

Ардын урлагийн төрөлд: 1 дүгээр байрт 9 дүгээр хорооны иргэн Б.Даваахүү,  2 дугаар байрт  9 дүгээр хорооны иргэн Ч.Доржсүрэн, 3 дугаар байрт 13 дугаар хорооны иргэн Г.Мөнхдэлгэр, Тусгай байрт 5 дугаар хорооны иргэн Загдхорлоо  шалгарлаа. Орчин цагийн урлагийн төрөлд:   1 дүгээр байр  17 дугаар хорооны иргэн Мягмарсүрэн, 2 дугаар байр  16 дугаар хорооны иргэн Мөнхзориг, 3 дугаар байр 9 дүгээр хорооны иргэн  Д.Пунцаг, тусгай байр гуравдугаар хорооны иргэн Эрдэнэбулган нар шалгарлаа. Тэмцээнд 3, 4, 5, 8, 9, 13, 16, 17 дугаар хорооноос оролцсон бол 1, 2, 6, 7, 10, 11, 12, 14, 15, 18, 19 дүгээр хороодоос иргэд оролцоогүй байна.

 Нийгмийн хөгжлийн хэлтэс, Соёлын төв

um-2

um-3

um-4

um-6

um-7

hum-7

 

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook