ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДЭД ХҮҮХДИЙН БАЯРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг “Хүүхэд бүхэн инээж байг” уриан дор 2, 4, 15, 17 дугаар хороодын иргэний танхимд 5 дугаар сарын 25-ны өдөр тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаанд дээрх хороодын хөгжлийн бэрхшээлтэй, хагас болон бүтэн өнчин, зорилтот бүлгийн нийт 679 хүүхэд оролцож баярын бэлгээ гардан авлаа. Баярын арга хэмжээний үеэр авьяаслаг хүүхэд багачууд урлагийн тоглолтоор бяцхан дүү нартаа бэлэг барьсан юм.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

IMG_0462 2 2

Leave a Reply

  • Facebook