7, 11 ДҮГЭЭР ХОРОО ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

7-2

 

Дүүргийн 1-19 дүгээр хороод Иргэдийн Нийтийн Хурлаа хуваарийн дагуу хийж иргэдээ идэвхтэй оролцуулан Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр 2017 онд хийгдэх ажлуудын саналуудыг эрэмбэлж байна.

7 дугаар хороо Иргэдийн Нийтийн Хурлаа 5 дугаар сарын 20-ны Баасан гарагт “Иргэний танхим”-даа хийжээ. Иргэдийн ирц хангалттай хамгийн олон саналыг авсан 12 саналыг эрэмбэлж дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхээр шийдвэрлэв. Мөн 11 дүгээр хороо 2016 оны 5 дугаар  сарын 24-нд  Иргэдийн Нийтийн Хурлаа хийж,  иргэдээс ирүүлсэн саналуудыг эрэмбэлж, 3 саналыг Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхээр болсон байна.

Захиргаа, хуулийн хэлтэс

7-6

7-5

Leave a Reply

  • Facebook