ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

IMG_0541

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас НҮБ-ын  энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас Монгол Улсаа төлөөлж, олон улсын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нартаа баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэх уламжлалт арга хэмжээг Тусгаар тогтнолын талбайд зохион байгууллаа. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр болсон арга хэмжээнпд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга О.Нямбат, Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа, Жаргалсайхан нарын албаны хүмүүс оролцов. Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн албан хаагчдад Чингэлтэй дүүргийн Засаг даргын шагналыг гардууллаа.

Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчнээс оролцож байгаа цэргийн багт  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн тасгаас нийт 13 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн, одоо 3 цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Цэргийн штаб

IMG_0536

IMG_0548

IMG_0554

IMG_0557

IMG_0564

IMG_0558

IMG_0579

IMG_0596

 

Leave a Reply

  • Facebook