СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

HU-2

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг  согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй, худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 100  гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудад   дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүргийн  Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран  Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон бусадхууль, тогтоол холбогдох стандартуудыг сурталчлан таниулах сургалтыг 2016 оны 5 дугаар сарын 25-нд зохион байгууллаа.

 Сургалтын гол зорилго холбогдох  хууль, тогтоомж,  стандартын шаардлагыг хангуулах,   гадна фасад, орчны тохижилт, гэрэлтүүлэг, хаягжилт, харуул хамгаалалт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах замаар нийгмийн сахилга, дэг журам, хотын өнгө үзэмжийг сайжруулах,  ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд  талаар мэргэжил арга зүйн өгсөнд оршиж байгаа юм.

 Худалдаа, үйлчилгээний хэлтэс

ХHU-1

HU-4

 

Leave a Reply

  • Facebook