САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монгол Улсад Мэдээлэл Харилцаа Холбооны байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойн баяр тохиож байна. Ойн хүрээнд салбартаа амжилт гаргаж амжилтаараа бусдыгаа тэргүүлж буй ажилчдыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас шагнаж урамшууллаа. Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Зүүн бүсийн холбооны газрын “Электрон автомат станц 35” тасгийн Техник үйлчилгээний ажилтан Г.Батбаяр, дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар мөн тасгийн Техник үйлчилгээний ажилтан О.Бат-Өлзий нар шагнагдлаа. Шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Захиргаа хуулийн хэлтэс

IMG_0612 IMG_0614 IMG_0617

Leave a Reply

  • Facebook