МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН 95 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ШИЛДГҮҮДИЙГ ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Монгол Улсад Мэдээлэл Харилцаа Холбооны байгууллага үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан салбартаа амжилт гаргаж амжилтаараа бусдыгаа тэргүүлж буй ажилчдыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас шагнаж урамшууллаа. Дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр Монголын цахилгаан холбоо ХХК-ний ажилтан Г.Батбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Мэдээллийн технологи олон нийттэй харилцах албаны Мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтэн Г.Эрдэнэ-Очир, “Медиа Про” ХХК-ний ажилтан Т.Отгонжаргал, Г.Адъяасүрэн нар, “Оптик линк” ХХК-ний ажилтан Б.Баттогтох, “Хориулт” ХХК-ний ажилтан Р.Эрдэнэбат, 3 дугаар хорооны иргэн Х.Амаржаргал, 15 дугаар хорооны иргэн Н.Оюунгэрэл нар шагнагдлаа. Харин дүүргийн “Хөдөлмөрийн алдар” медалиар Монголын цахилгаан холбоо ХХК-ны ажилтан О.Бат-Өлзий, 5 дугаар хорооны  иргэн С.Ариунзаяа, Ч.Үлэмжхүү, Г.Баярмагнай, П.Сэргэлэн, Д.Чимэдцэрэн, Н.Нармандах, С.Батнасан нарын 8 хүнийг шагнаж урамшууллаа. Шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Захиргаа хуулийн хэлтэсийн дарга О.Нямбат, Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны дарга Б.Лхагваням нар гардуулан өглөө.

Захиргаа хуулийн хэлтэсIMG_0701


IMG_0715IMG_0750

Leave a Reply

  • Facebook