6 ДУГААР ХОРОО ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛАА ХИЙВ

6-1

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17:30-д хорооны Иргэний танхимд хуралдан, нийт 90 иргэн оролцож, хорооны ИНХ-ын дарга С.Сэдэд нээж, удирдан явуулав.  Хорооны Засаг дарга Ц.Дунгармаа 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажил, 2016 онд хийгдэх ажлын талаар  товч мэдээллийг өгөв.
Тус хурлаар Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар иргэдээс авсан ажлын хэлэлцүүлэн эрэмбэлж, хурлаас гаргасан шийдвэрийг дүүргийн Засаг даргын Тамгын газарт  хүргүүлэв.
Иргэдийн нийтийн хуралдаа идэвхитэй оролцсон иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.
6 дугаар хороо, Иргэний танхим

6-2

Leave a Reply

  • Facebook