“УЛААН БУРХАН-УЛААНУУД” ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАРХЛААЖУУЛАЛТ 91 ХУВЬТАЙ БАЙНА


Орон даяар улаан-бурхан улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт явагдаж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвүүд дархлаажуулалтын 40 түр цэг ажиллуулж 5 дугаар сарын 12-ноос 25-ныг хүртэлх хугацаанд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриан дор ажиллалаа. Дархлаажуулалтад 18-30 насны 32180 иргэн хамрагдахаас 29221 иргэн хамрагдаж дархлаажуулалт 91 хувьтай явагдлаа. Дархлаажуулалтад хамрагдах хугацааг улс даяар 5 дугаар сарын 31 хүртэл сунгасан. Иймээс 18-30 хүртэлх насны залуучуудыг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Нийгмийн хөгжлийн хэлтэсcontent_ulaanburhanii_seremjluuleg

Leave a Reply

  • Facebook