ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

togooch-1

Нийслэлийн Боловсролын газрын 85 жилийн ойн хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгийн хоол хүнсний хангамж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилготой ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 8 дүүргийн 210 тогооч оролцож авьяас чадвараа сорьж өрсөлдсөн.

Ур чадварын тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтыг 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан. Энэ шатанд нийт 210 тогооч онолын мэдлэгээр өрсөлдөж 45 тогооч дараагийн шатанд оролцох эрх авчээ. Чингэлтэй дүүргээс 154 дүгээр цэцэрлэгийн тогооч Н.Бямбажаргал, 4 дүгээр цэцэрлэгийн тогооч Б.Боргил, 108 дугаар цэцэрлэгийн тогооч С.Ичинхорлоо, 9 дүгээр цэцэрлэгийн тогооч С.Оюунсүрэн нар шалгарч 2 дугаар шатанд өрсөлдлөө. 2 дугаарг шат 2016 оны 05 дугаар сарын 28-нд Континентал зоогийн газарт боллоо.

Боловсролын хэлтэс

Leave a Reply

  • Facebook