ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙВОЛЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд дүүргийн залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээнийг 2016 оны 05 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд  дүүргийн биеийн тамир спорт хороонд зохион байгууллаа. Тус тэмцээнд нийт 18 багийн 144  тамирчин оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн багын төрөлд 1 дүгээр байранд Мөнгөншагай ахлагчтай 17-р хороо, 2 дугаар байранд Б.Одхүү ахлагчтай 13-р хороо, 3 дугаар байранд Төгөлдөр ахлагчтай 2-р хороо шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн багын төрөлд 1 дүгээр байранд Б.Одончимэг ахлагчтай 1-р хороо, 2 дугаар байранд Э.Золбаяр ахлагчтай 16-р хороо, 3 дугаар байранд Д.Ганцэцэг ахлагчтай 13-р  хороо тус тус шалгарсан юм.
5

Leave a Reply

  • Facebook