16, 10 ДУГААР ХОРООНЫ АВТОЗАМУУДЫН АЖИЛ БҮРЭН ДУУСЧЭЭ

zaam-1

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэр Хайлаастын эцэс, “ХААН” банктай уулзвараас баруун тийш 650 метр үргэлжлэх автозам, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далан давхараас 10 дугаар хороо, Далан давхраас Дэнжийн 1000-ын нарийн замыг холбосон 600м авто замын ажил  дууслаа. Байгалийн чулуун болон бетонон хучилттай авто замуудыг дүүргийн төсвийн хөрөнгөөр  “Чингэлтэй дүүргийн Тохижилт, үйлчилгээ” ХХК-ийнхан хийж, гүйцэтгэсэн.  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ж.Эрдэнэбат нар автозамуудын бүтээн байгуулалт, ажлын явцтай газар дээр  нь танилцаж, холбогдох албаны хүмүүс, гүйцэтгэгч компанийнханд заавар, зөвлөгөө, үүрэг, чиглэл өгч ажилласан юм. Эдгээр автозамууд ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна.

Захиргаа, хуулийн хэлтэс

16-n zurag-33

 

zam-16-2

zam-16-1

IMG_6419

belen-2

 

10-03

10-02

10-1

 

Leave a Reply

  • Facebook