АВТОМАШИН УГААЛГЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 mash-2

Автомашин угаалгын чиглэлээр үйлчилгээ эрхлэгч иргэн ААНБ-дад “Авто тээврийн тухай хууль” бусад холбогдох хууль, дүрэм, журам, Монгол улсын стандартыг сурталчлах, эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулав. Сургалтыг дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Зам тээврийн яам, нийслэлийн Тээврийн газар,  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Ус сувгын удирдах газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран зохион байгуулж, авто үйлчилгээ эрхлэгч 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл хамрагдлаа.

Мөн сургалтад хамрагдсан иргэн ААНБ-дад хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн түвшинг дээшлүүлснийг байталгаажуулсан гэрчилгээ олгож Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн дэргэдэх музей болон дүүргийн 4 дүгээр хорооны бохир усаа дахин ашиглах төхөөрөмж ашиглаж буй “Эко карваш” автомат машин угаалгын үйл ажиллагааг танилцууллаа.

 Худалдаа, үйлчилгээний хэлтэс

mashin ugaalga-1

mash-3

mash-4

Leave a Reply

  • Facebook