ЗДТГ-ЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫН ХҮҮХДҮҮДЭД БАЯРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

IMG_1365

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна. Өнгөрсөн өдрүүдэд хороодын зорилтот бүлгийн хүүхдүүдэд  үе тэнгийнхэн нь авьяаслаг багачууд урлагийн тоглолт үзүүүлж, Засаг даргын Тамгын газраас баярын бэлэг гардуулсан. 2016 оны 5 дугаар сарын 31-нд Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдын хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн задгай театрт болж Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, алба хэлтсийн дарга нар нээлтэд оролцов.

Энэ үеэр “Маск” продакшны уран бүтээлчид хүүхэд багачуудтай хамтран дуулж, бүжиглэж, Засаг даргын Тамгын газрын зарим ажилтан албан хаагчдын хүүхдүүд үе  тэнгийнхэндээ өөрийн зохиосон шүлгээ уншиж, урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм.

IMG_1375

IMG_1322

IMG_1350

IMG_1323

IMG_1386

IMG_1329

IMG_1393

IMG_1339

IMG_1397

IMG_1320

Leave a Reply

  • Facebook