ДЭЛХИЙН ТАМХИГҮЙ ӨДРИЙГ УГТСАН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

zu-1

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Чингэлтэй”, “Хайлааст” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүд хамтран “ДЭЛХИЙН ТАМХИГҮЙ ӨДӨР”-ийн хүрээнд  5-12-р  ангийн сурагчдын дунд 2016 оны 04 дүгээр сарын 20-ноос 05 дугаар сарын 18-ны хооронд ГАР ЗУРАГ, ЭССЭ БИЧЛЭГ, БҮТЭЭЛ-ийн уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд 5, 50, 39, 61, 24, 117-р сургуулиас гар зураг, эссэ бичлэг, бүтээлийн уралдаанд нийт 86 материалыг ирүүлсэн байна.

“Дэлхийн тамхигүй өдөр” өдөрлөгт оролцсон хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, үр дүнгийн уулзалт, шагнал гардуулах ёслолын ажилллагааг 2016.05.31-ний өдөр ЧДЭМТ-ийн байранд зохион байгууллаа.

Уулзалтад  ЧДЭМТ-ийн удирдлага, аян зохион байгуулагчид, ДЗМОУБ-ын “Хайлааст” ОНХХ, ЧД-ийн боловсролын хэлтсийн удирдлагууд, сургуулиудын захирал, эмч, нийгмийн ажилтан, сурагчид оролцлоо.

 Идэвхитэй оролцсон сургуулиуд, сурагчиддаа баяр хүргэе.

ГАР ЗУРАГ

117-р сургууль 8б анги О.Намуун

24-р сургууль 7г анги Э.Энхжин

24-р сургууль 5в анги П.Хүслэнбат

ЭССЭ БИЧЛЭГ

61-р сургууль 12б Х.Буяндэлгэр

24-р сургууль 11в О.Ачитэрдэнэ

50-р сургууль 12г Б.Сайнхишиг

БҮТЭЭЛ

50-р сургууль 11б ангийн сурагчид

61-р сургууль 10а ангийн сурагчид

5-р сургууль 7д ангийн сурагчид

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС

zu-2

zu-3

zu-5

Leave a Reply

  • Facebook