“ӨНЧИН ЦАГААН БОТГО” ХҮҮХДИЙН ДУУЛАЛТ, БҮЖГЭН ЖҮЖИГ ТОГЛОЛОО

u-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Соёлын төв хамтран “Өнчин цагаан ботго” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар чуулгын тайзнаа тоглолоо. Тус жүжиг нь Соёлын төвийн анхны хүүхдийн уран бүтээл бөгөөд найруулагчаар Соёлын төвийн хөгжмийн багш Д. Цогтдэлгэр, жүжгийн хөгжмийн зохиолчоор МУСТА Д. Лхагвасүрэн, бүжиг дэглээчээр Соёлын төвийн бүжгийн багш Д. Адъяасүрэн нар ажиллаа. Жүжиг “Эх ботго 2-ын салалт”, “Ботго эхийхээ араас”, “Аз жаргалын дуу” гэсэн 3 үзэгдэлтэй бөгөөд үзэгдэл бүрийг үндэсний хөгжим болон монгол тууль хайлах урлагаар холбож өгснөөрөө онцлог юм. Энэхүү жүжигт санасны эцэст учирдаг амьдын жаргал гэж юутай нандин гэдгийг аргагүйн эрхэнд үрээсээ хагацаж буй эх, эхийнхээ араас зовлон шаналал, уйтгар гуниг, газрын уртыг туулан очсон ботго хоёроор төлөөлүүлэн дуулалт бүжгийн хэлээр өгүүлсэн.

Соёлын төв

u-2

u-3

u-4

u-6

u-8

u-9

u-10

u-11

Leave a Reply

  • Facebook