ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5 НАСТНУУД СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛД БҮРЭН ХАМРАГДАВ

IMG_1952

Нэг гараа-Тэгш боломж” төслийн тайлангийн хурал, үр дүнгийн баяр амжилттай зохион байгуулагдлаа.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт төрийн болон төрийн бус өмчийн 48  цэцэрлэг үйл ажиллагаа эрхэлж, нийт 9354 хүүхэд хамрагдаж сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Тус дүүрэг нь 2-5 насны 13933 хүүхэдтэй  бөгөөд сургуулийн өмнөх боловсролд  68,0 хувь нь хамрагдаж  байна. Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсээс дүүргийн 19 хороо, төрийн өмчийн 24 цэцэрлэгтэй хамтран судалгаа явуулахад сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 5 настай 262 хүүхдийн судалгаа гарсан.  Иймээс 5 настай хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах замаар сургуульд бэлтгэх, хүүхэд бүрийг хөгжих, төлөвшихөд тэгш боломж олгох зорилгоор “НЭГ ГАРАА-ТЭГШ БОЛОМЖ” төслийг  Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үүсгэн байгуулагч нар хамтран хэрэгжүүлсэн юм. Ингэснээр дүүргийн хэмжээнд нийт 5 настай хүүхдүүд 100  хувь сургуульд бэлтгэгдэж, 2016-2017 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн орсноор нэг ижил түвшинд, гарааны тэгш нөхцөлтэйгээр суралцах боломж бүрдлээ..

Эдгээр хүүхдүүдэд эрдэм номын их үйлсэд нь амжилт хүсч, цүнх-хичээлийн хэрэглэл бэлэглэх сайн үйлсийн санаачилгыг “Ягаан зулзаахай” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч О.Дашням болон түүний гэр бүл, ах дүүс гаргасан. Тайлангийн үеэр хичээлийн хэрэглэл, эх үрсийн баярын бэлгийг нийт хүүхдүүддээ гардууллаа.

IMG_1949

IMG_1998

IMG_1960

IMG_1976

IMG_1985

IMG_2019

IMG_1953

Leave a Reply

  • Facebook