“ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

17-1

Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлчилгээний хэлтсээс Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан 17-р хороонд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж болон иргэдэд  зориулсан  сургалтыг Татварын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголын худалдаа эд хэрэглэгчдийн холбоотой хамтран 2016 оны 6 дугаар сарын 3-ны  өдөр  зохион байгууллаа. Сургалтаар хүнсний баталгаат байдал, хүнсний бараа бүтээгдэхүүний хадгалалт, тэвээвэрлэлт, өрөлт хураалт,  Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хууль болон НӨТ-ын урамшууллын систем буюу Е баримтын талаар, Тамхины хор хөнөөл болон архидан согтуурахаас үүдэлтэй өвчин, сэтгэгцийн өвчингийн талаар мэдээллэл өгсөн байна. 17 дугаар  хороонд үйл ажиллагаа эрхэлдэг 40 гаруй аж ахуйн нэгж, иргэд сургалтад  оролцон дүүргийн Засаг даргын Тамгын газраас хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажил болон иргэдийн оролцоотой хийгдсэн ажлуудын талаар ярилцаж , санал солилцжээ.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс            

17-2

 

Leave a Reply

  • Facebook