ЗАМ ДАГАЖ ХӨГЖИЛ ИРНЭ

chingeltain zam-7

 Чингэлтэй дүүргийн  18 дугаар хорооны нутаг дэвсгэр Долоон буудлын уулзвараас 17 дугаар хорооны Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3.3 км авто замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Уг асуудлыг   Чингэлтэй дүүргийн  Засаг дарга Д.Ганболд НИТХ-ын Төсвийн байнгын хороонд  оруулан хэлэлцүүлж  Төлөөлөгчдөөр дэмжүүлсэнээр  7 буудлаас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх автозамын засвар, шинэчлэлийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлүүлжээ. Дээрх бодлогын шийдвэрийг  гаргахад дэмжлэг үзүүлсэн НИТХ-ын Төлөөлөгчдөд Чингэлтэйчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Өмнө нь 7 метр өргөн байсан замыг энэ удаа 2 эгнээ зорчих хэсэгтэй 9 метр өргөнтэй  болгож, замын 2 талаар явган хүний  зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолой байршуулах ажлыг зураг төсвийн дагуу гүйцэтгэж байгаа юм. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан автозамуудын зэрэгцээ Чингэлтэй дүүргээс 2015 онд 12, 13, 15, 16, 18 дугаар хороонд  нийт 2 км байгалийн чулуун болон бетонон училттай авто замуудыг ашиглалтад оруулсан.   Мөн 2016 онд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны  нутаг дэвсгэр Хайлаастын эцэс, “ХААН” банктай уулзвараас баруун тийш 650 метр үргэлжилсэн автозам, 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Далан давхараас 10 дугаар хороо, Далан давхраас Дэнжийн 1000-ын нарийн замыг холбосон 600м авто замыг барьж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо. 2015, 2016 онд баригдсан эдгээр замууд нь орчин үеийн шаардлагад нийцсэн технологиор хийгдсэн, олон жилийн чанартай гэдгээрээ онцлогтой юм.  Ийнхүү Чингэлтэй дүүрэг “Зам дагаж хөгжил ирдэг”-ийн үлгэр жишээг харуулсаар байна.

 Засаг даргын Тамгын газар

17-001

17-0003

 

Leave a Reply

  • Facebook