“НЭГ ГАРАА-ТЭГШ БОЛОМЖ” ТӨСӨЛД ХАМРАГДСАН 5 НАСТНУУДЫН ЭЦЭГ, ЭХЧҮҮД “ТАЛАРХАЛЫН ЗАХИДАЛ” ИРҮҮЛЛЭЭ

IMG_1939

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх Боловсролын хэлтэс, төрийн өмчийн болон төрийн өмчийн бус цэцэрлэгүүдтэй хамтран  “НЭГ ГАРАА-ТЭГШ БОЛОМЖ”  төслийг амжилттай хэрэгжүүлэв.  Ийнхүү  ирэх намар 9 дүгээр сарын 1-нд сургуульд орох 5 настай 262 хүүхэд  сургуулийн өмнөх боловсролд хамрагдлаа.

 “Их Ханд” цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан Ц.Есүхэйн аав, ээжээс ирүүлсэн “Талархалын захидал”-д “Ийм сайхан төсөл хэрэгжүүлж сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 5 настай хүүхдүүдэд боломж олгож, зөв зүйтэй ажил зохион байгуулж, эцэг, эхчүүдэд тус дэм болсонд талархаж байна. Цаашид энэ төслөө уламжлал болгон зохион байгуулаарай” гэжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс “Нэг гараа-Тэгш боломж” төслийг  хамтран хэрэгжүүлсэн “Маамуу нааш ир”, “Далай багачууд”, “Их Ханд”, “Мөнхбуянт”, “Мандах нар”, “Цэцэнхүү”, “Элбэрэлт Эрдэнэ”, “Зааны тугал”, “Сэргэлэн бялзуухай”, “Хундан цагаан хурга”, “Ачлал” цэцэрлэгийн хамт олонд, төсөлд хамрагдсан 5-н настнуудад цүнх, хичээлийн хэрэглэл бэлэглэх сайн үйлсийн аян өрнүүлсэн “Ягаан зулзаахай” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч О.Дашнямд талархал илэрхийлье.

Засаг даргын Тамгын газар

IMG_2009

IMG_2007

Leave a Reply

  • Facebook