НАРАН СУРГУУЛИЙНХАН ТУСЛАХ АЯНД НЭГДЖЭЭ

narab

Япон улсын Кямамото хотод болсон их хэмжээний газар хөдлөлтөнд тус хотын иргэд нэрвэгдэж, амь нас, эд материалын болоод сэтгэл санааны ихээхэн хохирол амсаж байгаа билээ. Монгол-Японы харилцааг дэмжих “Тяншин холбоо” нийгэмлэгтэй хамтран Чингэлтэй дүүргийн төрийн бус өмчийн ерөнхий боловсролын Наран сургуулийн хамт олон Японы ард түмэнд туслах аянд нэгдэж, сурагчид, багш, эцэг эх, ажилтан албан хаагчдынхаа хуримтлуулсан мөнгөн хандивыг 2016 оны 05 дугаар сарын 30-нд Японы элчин сайд Такенори Шимизуд хүлээлгэн өглөө. Наран сургуулийнхаа эвсэг, хөдөлмөрч, сэтгэл нэгтэй хамт олонд цаашдынх нь боловсролын их үйлсэд амжилт хүсье.  

Мөн Монгол-Японы төвөөс Япон хэлний сургалттай сургуулиудын дунд зохион байгуулсан “Ханзны анхдугаар наадам”-д Наран сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид өөрсдийн ангилалдаа тус бүр 3 дугаар байр эзэлсэн байна. Үүний зэрэгцээ олон улсын шинжлэх ухааны Англи хэлний 6 дугаар олимпиадаас 11а ангийн сурагч Хонгороо алтан медаль, 11б ангийн сурагч Сэнгүм, 9а ангийн сурагч Арвин-Энх нар тус бүр тусгай байр эзэлжээ.

Боловсролын хэлтэс

Leave a Reply

  • Facebook