“ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТТОЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ” УРАЛДААНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 6 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРАВ

zurgaa

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх”, “Тэргүүний тохижилт үйлчилгээтэй сургууль, цэцэрлэг”-ийг шалгаруулах уралдаанд Чингэлтэй дүүргээс 42 багш, 6 сургууль, цэцэрлэг шалгарлаа. 2015-2016 оны хичээлийн жилийн Сургалтын чанар хүртээмжийн үр дүнгийн индексээр нийслэлд шалгарсан сургууль, цэцэрлэгийн багш нарыг шагнаж урамшуулах үйл ажиллагаа 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа. Чингэлтэй дүүргээс нийт 42 багш энэхүү уралдаанд шалгарч 1 сая төгрөгийн Батламж авлаа. Ингэснээр 2013, 2014, 2015, 2016 онд нийт 150 гаруй багш өөрийн ажил хөдөлмөрөө үнэлүүлж чадлаа.

Мөн 2015-2016 оны хичээлийн жилд ногоон байгууламж, гадна болон дотно орчин тохижилт үйл ажиллагаагаараа 17, 24, 72 дугаар сургуулиуд, 9, 31, 33 дугаар цэцэрлэгүүд шалгарч шагнал авав.  Чингэлтэй дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөж, хүүхэд нэг бүрийнхээ төлөө итгэл сэтгэл НЭГДЭН ажиллаж буй та бүхэндээ ажлын амжилт хүсье.

Боловсролын хэлтэс

Leave a Reply

  • Facebook