ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ БАЙРЛАДАГ ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНУУД “ОЮУТАН ЦЭРЭГ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БАЙНА

ouytn-2

“Оюутан цэрэг” хөтөлбөрт  Чингэлтэй дүүрэгт байрлах Соёл урлагийн Их сургуулийн харьяа Дүрслэх дизайны урлаг, Театр урлаг, Соёлын, Радио, телевиз медиа урлаг, Хөгжмийн урлагийн дээд сургуулиудын оюутнууд, мөн Улаанбаатар Эрдэм их сургууль, “Рафлес” дээд сургуулийн оюутнууд  хамрагдаж байна.

Монгол Улс бүх нийтээр цэргийн алба хаах тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт орон нутагт хэрэгжихээрээ онцлог болох юм. Орон нутагтаа их, дээд сургуультай аймгуудын удирдлагууд, нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу Ховд, Дорнод аймагт энэ хөтөлбөр хэрэгжиж байна. 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан энэ хөтөлбөрт хамрагдсан бол энэ жил нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.

         Цэргийн штаб

oyutan-1

Leave a Reply

  • Facebook