“ДӨЛ” ТЭМЦЭЭНД БЭЛТГЭХ ГАРЫН АВЛАГАТАЙ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг спортын “Дөл” тэмцээнийг жил бүр 2 үе шаттай зохион байгуулж явуулдаг уламжлалтай. Уг тэмцээн нь хүүхэд залуучууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, хамт олны гар нийлэмжтэй ажиллагаа, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх,  цэрэг эх оронч, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд ач холбогдолтой. Тиймээс Цэргийн штабаас “Дөл” тэмцээнд бэлтгэх, анхан шатны мэдлэг олгоход зориулж зурагт гарын авлагыг боловсруулан сургуулиудын номын санд хүлээлгэн өглөө. Энэхүү гарын авлага нь жагсаалын бэлтгэл, биеийн тамирын норматив, гимнастик, буудлагын зэвсэг, техник, жагсаалын дуунуудыг багтаасан юм.

Цэргийн штаб

4

235 6 7

Leave a Reply

  • Facebook