“ХАМТАРСАН БАГ-ХАМТЫН АЖИЛЛАГАА” АЯНЫГ ДҮГНЭХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Олон улсын байгууллагын Чингэлтэй, Хайлааст ОНХХ-тэй хамтран хороодын хамтарсан багуудын хамтын ажиллагааг сайжруулах, бие биенээсээ суралцах нөхцөл бололцоог бий болгох зорилготой “Хамтарсан баг- Хамтын ажиллагаа” сэдэвт 3 сарын уралдаант аяныг 19 хорооны хамтарсан багуудын дунд 2 дугаар сарын 20-ноос эхлэн зарласан билээ. Аяны явцад хамтарсан багийг идэвхжүүлэх, хамтарсан багийн гишүүдийн тэгш оролцоог хангахад нийгмийн үйлчилгээний салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр бүх хороодын хийж байгаа ажилтай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн юм. 3 сарын уралдаант аяныг дүгнэх тайлант уулзалт 6 дугаар сарын 11-ний өдөр Соёлын төвд болж өнгөрлөө. Уулзалтанд хамтарсан багийн ахлагч буюу хороодын Засаг дарга нар болон хамтарсан багийн гишүүд оролцож хороо тус бүр аяны хүрээнд хийсэн ажлаа тайлагнаж, бие биендээ оноо өгч дүгнэлээ. Аяныг зохион байгуулах ажлын хэсэг явцын үнэлгээ, тайлан зэргийг үндэслэн эцсийн дүнг гаргана.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

IMG_4580 IMG_4579IMG_4574

 

Leave a Reply

  • Facebook