ТҮРГЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН ЭЗДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал”, Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор түргэн үйлчилгээний цэгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 25 гаруй иргэдэд Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран сургалт зохион байгуулсан. Сургалтаар НИТХТ-ийн 56 дугаар тогтоолын хэрэгжилт, түргэн үйлчилгээний цэгээр худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн, эрүүл ахуйн шаардлага,  хурдан муудаж гэмтдэг бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл хийж дүүрэгтэй байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэсэн юм. Мөн Эрүүл мэндийн төвтэй хамтран ТҮЦ-ээр худалдаа эрхлэгчдийг эрүүл мэндийн шинжилгээнд нэгдсэн журмаар хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ  ХЭЛТЭС

1
3

 

Leave a Reply

  • Facebook