ЕБС-ИУДАД “UNIMAT” ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БҮХИЙ ТЕХНОЛОГИЙН КАБИНУТ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

TUH

Чингэлтэй дүүргийн хүүхэд багачууд “Unimat” гэгч төхөөрөмжийг сонирхох болцгоов. Энэхүү хүсэл эрмэлзлэлийг нь дүүргийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж 24, 50, 72, 117 дугаар сургуулиудын технологийн кабинетийг овор багатай, 100 хувь аюулгүй ажиллагаа бүхий “UNIMAT” орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглолоо. Орон нутгийн хөгжлийн сангийн 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү ажил нь удахгүй Монголд нэг өдөр гайхамшгийг бүтээх үндэс суурийг тавьж буй гэдэгт итгэлтэй байна.
“Unimat”-ын талаар…
Энэхүү тоног төхөөрөмж нь хүүхдийг ерөнхий боловролын сургуулиас нь эхлээд, байгаль шинжлэх ухаан, физик, болон тенологийн салбаруудийг эрчимтэйгээр дэмжиж, хүүхдүүдэд инженер ухагдахууныг зөвөөр төлөвшүүлэх үүрэгтэйгээр хийгдсэн. Хүүхэд аливаа зүйлийг бүтээхээсээ өмнө урдчилан төлөвлөх арга, сэтгэсэн бодлоо бодит амьдрал дээр бий болгох чадвар болон дадлагыг энэ төхөөрөмж дээр ажилласнаараа авах юм.

Unimat playmat”  нь хайрцгандаа дөрвөн төрлийн үйлдэлтэй модны төхөөрөмж. Бага насны хүүхдүүд болон эхлэн сурагчид хэрэглэхэд хялбар, аюулгүйн ажилпагааг хангасан  төхөөрөмж юм.

“Unimat  Basic“ нь хайрцгандаа дөрвөн төрлийн үйлдэлтэй модны төхөөрөмж багтдаг. Бага насны хүүхдүүд болон эхлэн суралцагчид хэрэглэхэд хялбар, аюулгүйн ажиллагааг хангасан ба модны токарь болон уран хөрөөний үүрэг бүхий төхөөрөмж.

“Unimat 1 Classic”  хайрцгандаа 7 төрлийн үйлдэлтэй мод болон төмрийн ттөхөөрөмж юм. Модны төхөөрөмжүүд нь мөн л хүүхдэд аюулгүй. Ахлах ангийн хөдөлмөрийн хичээлд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд хөдөлмөрийн багш нарт хичээл заахад сонирхолтой төхөөрөмж юм.

“Unimat Metalline” нь хайрцгандаа 6 төрлийн үйлдэлтэй төмрийн техөөрөмж багтдаг. Ахлах болон төгсөх ангийн хүүхдүүд уг багажийг ашиглаж сонирхолтой бүтээлүүд хийж болно.

“Unimat cnc” нь  хайрцгандаа 6 үйлдэл бүхий мод болон төмөр, чулууг ЗD хэлбэрэзр компьютертэй холбон зорж өрөмдөх төхөөрөмжтэй. Техник технологийн сургуульд мөн мэргэжлийн төвшинд ажиллах хүмүүст зориулагдсан нарийн ажиллагаатай төхөөрөмж юм.

Аюулгүйн байдал  талаас нь бодолцож хийсэн төхөөрөмж гэдэг нь илт байлаа.   Хэрэглэхэд хялбар, хөрөөний ирэнд хуруугаа хүргэхэд загтнах төдий л мэдрэмж үзүүлдэг юм байна.  тоног төхөөрөмж дээр ажиллахын тулд зориулалтын өрөө, тасалгаа шаардлагагүй. Ширээн дээр нэг ширхэг цаас тавих зай байхад л ашиглаж болохоор, хэмжээ нь А4 цаасны хэмжээтэй хийгдсэн. Шаардлагатай үед суурийг нэг метрийн урттайгаар сольж болдог. 12 вольтын DС мотортой тул дуу чимээ багатай. Шөнө дөлөөр ч орон сууцандаа ашиглаж болно.

Ер нь л бага насны хүүхдүүдээс эхлээд насны хязгааргүй, ажил мэргэжил хамаарахгүйгээр ашиглаж болохоор бүтээгдсэн төхөөрөмж юм байна. Мод, металл, хуванцар, чулуу зэрэг төрөл бүрийн материалуудыг  бүтээлдээ ашиглах боломжтой.

Боловсролын хэлтэс

Leave a Reply

  • Facebook