АСЕМ-ЫН ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН УРАЛДААНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

as-1

Нүүдэлчин Монгол түмний уламжлалт хоолны давтагдашгүй амтыг мэдрүүлэх “Nomadic BBQ Festival” энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн задгай байгаа  талбайд боллоо.

Ерөнхий зохион байгуулагчаар АСЕМ-ийн соёл урлаг, хоол, хүнс, түүний аюулгүй байдлыг хангах ажлын хэсэг, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Гадаад хэргийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ажилласан.

Энэхүү  фестиваль нь  Ази-Европын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, тогооч нарынхаа ур чадварыг сайжруулах  уралдааны эцсийн шатны шалгаруулалт  хамт явагдаж байгаагаараа  онцлогтой юмаа.

Нийслэлчүүд  маань  Монголчуудын амьдрал ахуйтай танилцаж,  тогооч нарын бэлтгэсэн төрлийн хорхог, боодог, шорлож шарсан мах, грилдсэн мах, гүзээнд хорхоглосон толгой, шийр, шарсан элэг гэх мэт Монгол үндэсний хоолны гайхалтай амтыг мэдэрсэн.  Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг  Ази-Европын дээд түвшний  11 дэх удаагийн уулзалтанд үйлчилгээ  үзүүлэх    аж ахуйн нэгж байгууллагууд амжилттай оролцсноос  Нарантуул шилтгээний тогооч нарын баг 2-р байр, Нийслэлийн Нийтлэг Үйлчилгээний газрын тогооч нарын баг 3-р байр эзэллээ.

 Худалдаа, үйлчилгээний хэлтэс

as-3

Leave a Reply

  • Facebook