БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ 6 ДУГААР САРЫН 25-НД БОЛНО

 

ded-02

            Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны А/41 дүгээр “Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгуулах тухай” захирамжаар батлагдсан нэгдсэн хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2016 оны 6 дугаар сарын 25-ны Бямба гарагт нийтийг хамарсан их цэвэрлэгээний ажил зохион байгуулах гэж байна. Цэвэрлэгээний ажилд дүүргийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх хэлтэс албад, хороод, хог тээвэрлэгч байгууллагууд, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, сууц өмчлөгчдийн холбоод, иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна. Аж ахуйн нэгж, байгууллагуудыг НИТХ-н 61, 63 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг мэдэгдье.

Дэд бүтэц, тохижилтын хэлтэс

ded-03

ded-01

Leave a Reply

  • Facebook