БОЛЗОШГҮЙ ҮЕРИЙН АЮУЛЫН ҮЕЭР 206 ХҮН, 28 ТЕХНИК ХЭРЭГСЭЛ АЖИЛЛАВ

tushal-1

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр усархаг бороо үргэлжлэн орсоны  улмаас дүүргийн нутаг дэвсгэрт үерийн аюултай байдал үүсч  болзошгүй тул Онцгой комиссын даргын тушаалаар Онцгой комиссын “Үер, хөлдөлтийн аюултай тэмцэх ажлын хэсэг”-ийн гишүүд дүүргийн ЗДТГ-ын даргын өрөөнд хуралдлаа.  Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор  Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар Үер хөлдөлтийн аюултай тэмцэх ажлын хэсэг, Мэргэжлийн хяналтын алба, Эмнэлэг алба, Ариутгал цэвэрлэгээ үйлчилгээний бүлэг, Хэв журам сахиулах алба, Хөдөлгөөн зохицуулах алба, Эрчим хүчээр хангах алба, Хороодын гамшгаас хамгаалах албад,  Шуурхай командын бүрэлдэхүүнийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлэн зохих арга хэмжээ авч ажиллах талаар  Онцгой комиссын Гамшгаас хамгаалах албадын дарга, гишүүдэд үүрэг чиглэл өгчээ.

Дүүргийн Онцгой комиссын даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжин ажиллах 18 дугаар тушаалаар Онцгой комиссын Гамшгаас хамгаалах албад, Мэргэжлийн ангиуд гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө  тодотгол хийж хүн хүч, техник хэрэгсэл, аваар техникийн болон шуурхай бүлгүүдийг томилгоожуулан нийт 206 хүн 28 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажилласан байна.

Дүүргийн Онцгой байдлын хэлтэс

zura-02

 

Leave a Reply

  • Facebook