“МОНГОЛ ЦЭРГИЙН ЖАВХАА” УРАЛДААНЫ ТАЛААР ЯРИА ТАНИУЛГА ХИЙЛЭЭ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулсан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой юм. Энэхүү 4 жилийн хугацаанд Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад уралдааны удирдамжийн хүрээнд хийгдсэн ажлын талаархи зурагт альбомыг гаргасан байна. Дүүргийн цэргийн штабаас Зэвсэгт хүчний 015, 065, 284 дүгээр ангиудад очиж уралдааны ач холбогдолын талаар яриа таниулга хийж, альбом гардуулан өгсөн байна.

ЦЭРГИЙН ШТАБ4 5

 

 

Leave a Reply

  • Facebook