ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЦУЦЛАВ

ga-1

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын комиссын даргын 19 дүгээр тушаалаар дүүргийн  хэмжээнд шилжүүлээд байсан “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр цуцаллаа. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр усархаг бороо үргэлжлэн орсоны  улмаас дүүргийн нутаг дэвсгэрт үерийн аюултай байдал үүсч  болзошгүй болсон тул Онцгой комиссын даргын 18 дугаар тушаалаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжүүлээд байсан юм. Энэ хугацаанд комиссын Гамшгаас хамгаалах албад, Мэргэжлийн ангиуд гамшгаас хамгаалах төлөвлөгөөндөө  тодотгол хийж хүн хүч, техник хэрэгсэл, аваар техникийн болон шуурхай бүлгүүдийг томилгоожуулан нийт 206 хүн 28 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

Захиргаа, хуулийн  хэлтэс

ga-3

ga-2

Leave a Reply

  • Facebook