“НОГООНЫ АРЧИЛГАА, ӨВЧИН, ХОРТОНТОЙ ТЭМЦЭХ АРГА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО

dad-1

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хамтран “Ил талбайн төмс, хүнсний ногоо болон хүлэмжний ногооны арчилгаа, өвчин, хортонтой тэмцэх арга” сэдэвт сургалтыг 2016 оны 07 дугаар сарын 5-нд зохион байгуулна. Тариалан эрхлэх хүсэл, сонирхолтой иргэдэд зориулсан энэхүү 2 дугаар шатны сургалтад Фермер эрхлэгчдийн холбооныхон оролцоно.  Тус холбооны сургагч багш Ц.Сүнжидмаа “Ил талбайн төмс хүнсний ногооны арчилгаа, таналт, сойлт” сэдвээр, багш Уранчимэг  “Ил талбайн болон хүлэмжний ногооны  өвчин, хортонтой тэмцэн арга” сэдвээр хичээл зааж, дадлагын  талбайд хичээллэх юм байна.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс

dad-02

Leave a Reply

  • Facebook