УИХ-ЫНГИШҮҮНИЙ ТҮР ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

IMG_4176

УИХ-ын 2016 оны сонгуульд УИХ-ын 66 дугаар тойрог буюу Чингэлтэй дүүргийн 16, 17, 18, 19 дүгээр хороонд Монгол Ардын Намаас нэр дэвшин ялалт байгуулсан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа. Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан 76 нэр дэвшигчид 2016 оны 07 дугаар сарын 1-ний өдөр төрийн ордонд УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардуулах ёслолын  арга хэмжээ зохион байгуулсан юм. УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авсан Д.Ганболдод Чингэлтэй дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Ж.Эрдэнэбат, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын  хэлтсийн дарга нар,  дүүргийн Хороодын Засаг дарга нар болон иргэд, сонгогчдын төлөөлөл баяр хүргэлээ. Энэ үеэр  Засаг дарга, УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авсан Д.Ганболд дэмжиж хамтарч ажилласан багийнхандаа, ухаалагч нартаа,  дэмжиж санал өгсөн сонгогчиддоо талархал илэрхийлэв.

Засаг даргын Тамгын газар

IMG_4185

IMG_4133

unemleh-1

IMG_4113

Leave a Reply

  • Facebook