НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРООНООС ТҮР ҮНЭМЛЭХЭЭ ГАРДАН АВЛАА

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 42 дугаар тойрог Монгол ардын намаас нэр дэвшин ялалт байгуулсан Чингэлтэй дүүргийн ИТХ төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Ж.Эрдэнэбат нийслэлийн Сонгуулийн хорооноос түр үнэмлэх гардан авлаа. Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Засаг даргын Тамгын газрын  хэлтсийн дарга нар,  дүүргийн Хороодын Засаг дарга нар болон иргэд, сонгогчдын төлөөлөл баяр хүргэлээ. Дэмжиж хамтарч ажилласан багийнхандаа,  ухаалагч нартаа,  дэмжиж санал өгсөн сонгогчиддоо талархал илэрхийлэв. Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуульд 10 нам, 2 эвслээс 282,  бие даагч 4 нийт 286 нэр дэвшигч оролцлоо. Нийслэлийн 9 дүүргийн  397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулсан бөгөөд нийт сонгогчдын 70.4 хувь нь саналаа өгчээ.DSC_0816
DSC_0819

 

 

Leave a Reply

  • Facebook