ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН 2016 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭ ДҮГНЭЛЭЭ

5-ho-1

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 266 дугаар тушаал, Нийслэлийн Засаг Даргын 2014 оны А/274 тоот захирамж, Дүүргийн Засаг даргын 2015 оны А/734 тоот захирамжийн дагуу  Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээг дүгнэх шалгуур 3 багц нийт 50  үзүүлэлтээр 16 Өрхийн эрүүл мэндийн төвүүдийгг 2016 оны 07 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд дүгнэлээ.

2015 оны жилийн эцсийн гурвалсан гэрээний биелэлтээрээ ажил сайжруулах үнэлгээ авсан Мэнд цолмон, Таны итгэл өрхийн эрүүл мэндийн төвүүд ажил сайжруулах төлөвлөгөөний дагуу эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулж, тайлагнасан. Гэрээг дүгнэсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн ӨЭМТ-үүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудлын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, санал  солилцсон.

 

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

 

 

Leave a Reply

  • Facebook