ХҮНСНИЙ НОГООНЫ АРЧИЛГАА, ӨВЧИН ,ХОРТОНТОЙ ТЭМЦЭХ АРГА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

 a-1

 

Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр “Монгол ногоо” төслийн 3-р бүрэлдэхүүн хэсэг хэрэгжиж дүүргийн газар тариалан эрхлэгч иргэдэд “Хүнсний ногоо”-ны сургалтыг Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Монголын Фермер Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран зохион байгууллаа.

Сургалт нь Иргэдийн амжиргааг дээшлүүлэх, хүнсний ногоо тариалах арга барилд сургах, өрхийн тариалалтыг хөгжүүлэх үүднээс 3 үе шаттай /1-р шат-“Хүнсний ногоо тарих аргачлал”, 2-р шат “Ил талбайн төмс хүнсний ногоо болон хүлэмжний ногооны арчилгаа, өвчин хортон тэмцэх арга”, 3-р шат “Хүнсний ногооны хураалт хадгалалт”/ зохион байгуулагдахаар төлөвлөн 1-р шатны сургалт 5-р сарын 04-нд зохион байгуулагдсан.

2-р шатны “Ил талбайн төмс хүнсний ногоо болон хүлэмжний ногооны арчилгаа, өвчин хортонтой тэмцэх арга” танхимын  сургалтыг 7-р сарын 05-ны өдөр дүүргийн газар тариалан эрхлэгч 22 иргэндэ, мөн дадлагыг  9-р хорооны иргэн Р.Алтантүлхүүрийн хашаанд зохион байгууллаа.

Мөн сургалтад хамрагдсан 22 иргэнд “Гэр бүлээрээ хамтран ажиллацгаая” ном, гарын авлага тараалаа.

Худалдаа, үйлчилгээний хэлтэс

a-2

Leave a Reply

  • Facebook